
АНУ-ын ерөнхийлөгч Никсоныг огцруулсан Уотергейтийн дуулианы эзэн редактор Бэн Брэдли 93 насандаа таалал төгсчээ. Бэн нь 1968-1991 онд “Washington Post” сонины гүйцэтгэх редактораар ажиллаж, ерөнхийлөгчөөс эрх чөлөөний медаль гардаж авсан хүндтэй нэгэн юм. Тэрээр сониноо Америкийн хамгийн нэр хүндтэй хэвлэл болгож, дэлхийд таниулжээ. 1974 онд ерөнхийлөгч Никсоны өрсөлдөгчөө тагнаж буй хууль бус үйлдлийг илчлэхэд Брэдли нь Боб Вүүдбард, Карл Бернштейн нарын хоёр сэтгүүлчид чиглэл өгч, зааварчилж байв. Уотергейтийн хэрэг илэрсний дараа ерөнхийлөгч Никсон огцорсон юм.






















































