“Исламын улс” бүлэглэл 17 настай Астрали хүүг эгнээндээ элсүүлж, буу зэвсэг барин хашгиралдаж буй бичлэгээ нийтэд дэлгэлээ. Австралийн Сидней хотоос ирсэн хүүд дайчид Абдулла Элмир хэмээх нэр өгчээ. 90 минут үргэлжлэх дээрх бичлэгт Абдулла хүү “Букингемийн ордон, Цагаан ордны орой дээр хар тугаа мандуулна” хэмээн заналхийлсэн байна.
Абдулла Элмир өнгөрсөн зургадугаар сард загасчлахаар гараад гэртээ эргэж ирэлгүй Иракт суурьшжээ. Хүүгийн аав нь яагаад ийм шийдвэр гаргасанд итгэж чадахгүй байгаа бөгөөд жирийн хүүхэд шүү хэмээн өмөөрч байгаа ажээ. Терроризмын шинжээч Грег Бартон энэ бичлэг нь гадаад хүүхдүүдийг эгнээндээ элсүүлэх гэсэн бохир тактик гэж үзжээ.

Сэтгэгдэл (1)