Зөвхөн Либер улсад гэхэд 2400 гаруй хүнийг авч одсон Эбола хэмээх “алуурчин” вирус дуу зохиох сэдэв биш гэдэг нь тодорхой. Гэвч эрүүл мэндийн ажилтнууд Либерийн иргэдэд Эбола вирусаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг дуу хөгжмөөр дамжуулан өгч байна. Юнисеф байгууллага орон нутгийн хөгжмийн зохиолчидтой хамтран "Ebola is Real" нэртэй дуу бүтээжээ. Энэ дуунд гараа тогтмол угааж, гэр бүл болон өөрийгөө хамгаалах тухай өгүүлдэг байна. Дууны төгсгөлд Эбола вирус цус, шүлс, хөлс зэрэг хүний биеийн бүхий л шингэнээр дамжин халдварлаж, эдгэрдэггүй болохыг тайлбарлажээ.
Либерийн уламжлалт хипко хэмээх хөгжмийн урсгалаар дуу зохиож, радио нэвтрүүлгийн дундуур цацахад хүмүүс идэвхтэй сонсдог ажээ. Мөн Африкийн бусад оронд Эбола вирусын тухай телевизийн нэвтрүүлгүүд өргөнөөр цацагдаж эхлэв.






















































