“Исламын улс” бүлэглэл газрын тосыг хоёр дахин хямд үнээр борлуулж, өдөрт 2 сая, нэг жилд 88 сая долларын ашиг олдог болохыг судалгаагаар тогтоожээ. Тус бүлэглэлийн дайчид Ирак, Сирид нийт 350 мянган баррель нефть боловсруулах хүчин чадалтай ордуудыг эзэлж авсан байна. Тэд өдөрт 60 мянган баррель нефтийг 25-60 доллараар зардаг. Түүхий нефтийг Турк, Йорданаар дамжуулан ачааны машинаар зөөвөрлөдөг ажээ. Хэт даврагчид газрын тосноос гадна хууль зэвсэг, хүний наймаанаас ашиг олдог байна.

























































Сэтгэгдэл (1)