
Украины Луганск мужийн удирдлагууд олон улсын байгууллагуудаас хүнс болон эдийн засгийн тусламж хүсчээ.. Тус мужийн захирагч Веригина “Бидэнд тусламж ус агаар шиг хэрэгтэй байна. Маш олон хүүхэд, багачууд сургууль цэцэрлэгтээ явж чадахгүй хохирсоор байна. Мөн 2500 гаруй өрх гэрэл цахилгаан, усгүй хоёр сар боллоо. Үнэнийг хэлэхэд, мужийн хаа сайгүй өлсгөлөн, уй гашуу тахал шиг газар авч байна” гэж хэлжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлсэн дотоодын мөргөлдөөний улмаас тус муж 500 гаруй иргэнээ алдаж, их хэмжээний хохирол амссан юм. НҮБ-аас “Салан тусгаарлагч, босогчид армийнхантай тулалдсаны дараахан Луганск мужийн 10 мянга гаруй иргэн орон гэрээ орхиж, дүрвэжээ.
Сэтгэгдэл (1)