АНУ-ын Массачусет мужийн OpenBiome лаборатори ялгадсаа сайн дураар хандивласан хүмүүсийг 40 доллараар урамшуулах шийдвэр гаргажээ. Цуглуулсан ялгадасны дээжээр С.диффицел хэмээх бүтээгдэхүүн гарган авч, гэдэсний бактеритай хүмүүст туслах юм. Гэдэсний бактериар Америкт жилд 500 мянган хүн шаналж, 14 мянга нь хорвоог орхидог. Ийм өвчтэй хүмүүст халуурах, шөрмөс татах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Олон сар эмчилгээ хийлгэсэн өвчтнүүдийн 75 хувь нь л амьд үлддэг байна.

Тиймээс 250 мг дээжээр таван өвчтнийг эдгээхэд ашиглана. Антибиотик эмчилгээг өтгөнөөр орлуулснаар нэг өвчтөн 17000 доллар хэмнэдэг гэсэн судалгааг гаргажээ. Хэрэв өвчтөн дээжийг өөртөө шууд шилжүүлэн суулгах боломжгүй бол хөлдөөж, тусгайлан ариутгасан капсулыг нь залгина. Мэдээж дээж өгсөн хүмүүсээс төрөл бүрийн халдварт өвчний шинжилгээ авдаг байна.
























































Сэтгэгдэл (1)