ДЭМБ Баруун Африкийн иргэдийг вакцинжуулахад онцгой анхаарч эхэллээ. Одоогоор Эболагийн эсрэг хоёр вакциныг турших шатандаа яваа бөгөөд аюулгүй нь тогтоогдвол ирэх нэгдүгээр сард хэрэглэж эхлэх юм. Тус вакциныг эболагаар өвдсөн болон эмчлүүлсэн хүмүүсийн цуснаас гаргаж авчээ. Эбола вирусаас эдгэрсэн хүмүүсийн цусанд өвчнийг эсэргүүцэх онцгой биет байгаа гэж үзэж байна.Эбола вирус 4500 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь Гвиней, Либери, Сьерра Леон улсын иргэд юм. "Дээрх гурван оронд эболагийн вирусыг устгах вакциныг хурдан гаргаж авахын тулд олон орны эрдэмтэн судлаачид хамтарч байгаа" гэж ДЭМБ-ийн шинжээч Кини хэллээ.






















































