
Японы Засгийн газрын төлөөлөгчид ирэх долоо хоногт Хойд Солонгосын эрх баригчидтай уулзахаар болжээ. Энэ үеэр 1970-80-аад онд Хойд Солонгосын туршуулуудын хулгайлан авч явсан Япон иргэдийг эрж хайх ажлыг эрчимжүүлэх талаар ярилцах юм. Японы парламентын төлөөлөгчид ирэх даваа гаригт Пхеньянд очиж, дөрөв хоног айлчлах ажээ. Ерөнхий сайд Шинзо Абе төлөөлөгчдийг Хойд Солонгост илгээсэн нь хүн хулгайлах гэмт хэргийн мөрдөн шалгалтыг эрчимжүүлэх зорилготой гэж мэдэгдлээ.

























































