Хятадын Шаошин хотын оршин суугч, Porsche машинтай нэгэн эр этгээд сонин зангаараа хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тэрээр эмэгтэй найзтайгаа хамт явган хүний зам дээр зогсож, ороолт зардаг.Ороолт худалдаж авсан хүмүүс түүнээс ийм тансаг машинтай баян хүн байж яагаад наймаа хийж байгаа талаар асуухад “Би зүгээр бензиний мөнгө олох гэж байгаа. Ээж ааваараа тансаг машин авахуулчихаад бензинээ хүртэл даалгаж болохгүй биз дээ” гэж хариулдаг ажээ. Ороолт зарлаа гээд тэр халаасны мөнгөөс илүү орлого олж чаддаггүй гэнэ. Хятадын олон нийтийн сайтын хэрэглэгчид түүнийг ядуу хүмүүсийн амьдралыг ойлгодог болох гэж жүжиглэж байгаа баян жаал гэж шүүмжлэв. Гэхдээ баян хүмүүс амьдралын хэцүү, бэрхшээлийг түр зуур ч гэсэн мэдрэхийг хүсдэг нь тодорхой болсон билээ.




























































