Италийн Сицил тосгоны иргэд 10 гаруй жилийн турш нэгэн учир битүүлэг явдлаас болж толгойгоо гашилгаж байна. Хаанаас гарч байгаа нь мэдэгдэхгүй, учир битүүлэг гал гэнэт асаж, иргэдийн матрасс, ор, машин, хөргөгч, гар утас зэрэг эдлэлийг шатааж, хохирол учруулах болжээ. Энэ хачин жигтэй үзэгдлийг геологич, физикч эрдэмтэд судалдсан ч оновчтой тайлбар олоогүй байна. Нутгийн иргэд нууцлаг галыг харь гаригийн супер хүч, шулмын хорлолтой холбон тайлбарладаг. Гэхдээ энэ домог мэт яриа хэнд ч хэрэггүй учир шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах шаардлагатай байгаа ажээ.

Гал гарсан үед өрөөний хаалга автоматаар нээгдэж, хаагдан агаар цэвэршүүлэгч, компьютерыг хүртэл шатааж хайлуулдаг гэнэ. 2005 онд Италийн Засгийн газар тусгай баг томилон тосгоны нөхцөл байдлыг судлуулжээ. Мэргэжлийн шинжээчид тосгоны цахилгаан соронзон орон, геохимийн мэдээлэл, гео физикийн хүчин зүйлсийг судлаад дүгнэлт хийж чадаагүй гэнэ. 2007 онд Италийн сонинд 12-15 гигаваттын хүчтэй цахилгаан соронзон орныг харь гаригийнхан үүсгэж байгаа гэж тайлбарлажээ. Жилийн дараа судлахад цахилгаан соронзон орны цацраг туяа ялгарсан шинж илэрсэнгүй.
Эх сурвалж: http://www.odditycentral.com
Сэтгэгдэл (2)