Мексикийн Засгийн газраас Игуала хотын даргыг зургаан хүн амь үрэгдэж, 43 оюутан сураггүй болсон хэрэгт буруутган хорьжээ. Игуала хотын дарга оюутны эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараах захирамж
гаргажээ. Жагсаалыг хүчээр дарж, мөргөлдөөн болсоны дараа оюутнууд
сураггүй алга болсон билээ.
Хотын дарга Хосе Луйс Абаркаг эхнэр Мариа де лос Анжелес Пинеда, цагдаагийн газрын дарга Фелипе Флорес нарын хамт баривчлах тушаал гаргасан байна.
Даргын эхнэр Мариа де лос Анжелес Пинедаг “Guerreros Unidos” гэх орон нутгийн хар тамхины бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэжээ. Мөн дээрмийн бүлэгтэй холбоотой байж болзошгүй цагдаа нарыг ч хорьсон.
Мексикийн Засгийн газар сураггүй болсон оюутнуудын сургийг гаргасан мэдээлэлд 1.5 сая песо /110 мянган ам.доллар орчим/ шан харамж амлаад буй. Сураггүй болсон оюутнуудыг эрэн сурвалжлах ажилд 1200 гаруй цагдаагийн алба хаагч оролцож байна.