
Энэ араг яс 50 гаруй жил биологийн хичээл заасан багш хүнийх гэвэл та итгэх үү? Румыний Прахова мужийн хөдөө нутгийн бага сургуульд насаараа багшилсан Александру Григоре Попеску нас барахаасаа өмнө өөрийг нь лабораторит анатомын үзүүлэн болгохыг гэрээслэсэн байна. Араг яс нь анагаахын салбарт суралцагсдын хичээлд маш ач холбогдолтой юм.
Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс араг ясыг мэргэжлийн хүмүүс ариутгажээ. Түүхийн багш Сорин Станциу "Александру багш манай сургуулийн алдартнуудын нэг байлаа. Түүний араг ясыг 1960-аад онд анатомын үзүүлэн болгосон. Тэр сургуульдаа үүрд үлдэхийг хүссэн" хэмээн ярьсан байна.

























































