ДЭМБ Эбола вирусын тархалтыг зогсоохоор хоёр төрлийн вакциныг Африкт туршиж байна. Олон улсын тусламжийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудын бүтээсэн вакцин 4500 хүний аминд хүрсэн Эболагийн тархалтыг зогсооно гэж найдаж байна. Европ, АНУ-д туршиж байгаа шинэ вакцинуудыг мөн удахгүй хэрэглэхээр төлөвлөжээ. Вакцинуудыг эхлээд халдвартай хүмүүс дээр туршиж үзэх юм. Эболагаар өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь нас бардаг бол Нигерь, Сенегал улсууд вирусаас бүрэн ангижирч, итгэл найдвар төрүүлж эхэллээ.