МакДоналдын кофенаас хулгана гарсан тухай үйлчлүүлэгч нь годмол гаргаснаар олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан өрнүүлж байна. Канадын Нью Брунсвик мужийн Фредеритон хотын иргэн тус сүлжээнээс худалдан авсан кофегоо ууж дууссаны дараа аяганд нь үхсэн хулгана байхыг харчээ. 57 настай үйлчлүүлэгч Рон Морайс “CBC” телевизэд энэ тухайгаа мэдээлснээр хохирогчийн асуудал олон нийтийн анхааралд орсон байна. Үйлчлүүлэгчийн хамт нүдэнд гэрчүүд байсан учраас түүнийг худлаа ярьсан хэмээн итгэхгүй байгаа аж. Харин Канад дахь МакДоналдын салбар “Бид худалдан авагчдад нөлөөлж буй энэхүү хэрэг явдлыг эхлээд мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгджээ.
Рон Морайсыг ямар нэгэн өвчин халдварласан байж магадгүй хэмээн эмнэлгийн шинжилгээнд хамруулж байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)