АНУ тэргүүтэй эвслийн цэргийн явуулж буй Сири дэхь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа 553 хүний амийг хөнөөсөн болохыг хүний эрхийн ажиглагчид мэдээлэв. Амь үрэгдсэн хүмүүсийн 464 нь “Исламын улс”-ын дайчид, 57 нь эвслийн цэрэг, үлдсэн 32 нь энгийн иргэд байжээ. Сири-Туркийн хилийн ойролцоох Кобане хотруу агаараар довтолж байх хооронд хэт даврагчид стратетигийн чухал ач холбогдолтой толгодыг дахин хяналтандаа авчээ. Мөн хэт даврагчид Курдын армийн байрлал руу их буугаар галлаж, хотын төвд удаа дараа халдлага үйлдэж байна.
Энэ толгодыг хяналтандаа авсан тал нь Кобане хот, хилийн зурвас газрыг эзлэх бололцоотой гэж шинжээчид үздэг. Тиймээс Курд дайчид болон Сирийн чөлөөт армийн эвсэл хамтран хэт даврагчдын хүчийг сулруулахаар хотын зүүн, өмнөд хэсэг рүү зэрэг довтолж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (3)