Хойд Солонгосын Аялал, жуулчлалын агентлаг Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд маргаашнаас нэг ч жуулчин хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. “Бид Пхеньяны холбоотон улсуудаас мэдээлэл авсны дагуу Эбола вирусын тархалтыг зогсоох үүднээс хилээ хааж, маргаашнаас аль ч улсын жуулчныг улс руугаа нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Бээжинд төвтэй “Koryo Tours” товчооны төлөөлөгч анхааруулсан ажээ. Олон улсаас тусгаарлагдмал байдаг Хойд Солонгосчууд хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд 2003 онд мөн ийм хориг тавьж байв. Тус улсад САРС өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй боловч хилээ хаасан юм.
ДЭМБ-аас мэдээлж буйгаар Эболагаар 9936 хүн халдварлажээ.


























































Сэтгэгдэл (3)