Уругвайн ерөнхийлөгч Хосе Мухика CNN агентлагад өгсөн ярилцлагадаа “Улс төрөөс баяжуудыг тусгаарлах ёстой. Мөнгөнд хэт сонирхолтой хүмүүс улс төрд аюултай. Тийм хүмүүс хөрөнгөө арвижуулах, арилжаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд өөрийгөө зориулдаг. Харин улс төр бол бүх нийтийн аз жаргалын төлөө тэмцэл юм шүү дээ” гэж ярьжээ.
Хосе Мухика нь цалингийнхаа 90 хувийг буяны байгууллагад хандивладаг учир түүнийг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэж хэвлэлүүд нэрлэдэг. Тэрээр Конгрессын гишүүдийнх нь дундаж орлого 1 сая доллараас давсан АНУ-ыг шүүмжилдэг байна. Хосе дэлхийн ертөнцийг зоосны нүхээр хардаг хүмүүст туйлын дургүй бөгөөд баян чинээлэг амьдралаас татгалзсан гэдгээрээ алдаршжээ.
“Зангиа бол хүзүү барьсан огт хэрэггүй эд” гэж хэлэх дуртай Хосе Уругвайн нийслэл Монтевидео хотын захад жижиг фермд амьдардаг. Тэрээр өөрийгөө материаллаг баялгаас бүрэн татгалзсан хүн гэдэг юм.

Сэтгэгдэл (3)