
Туркийн ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоган Сирийн хилийг хамгаалахад туслаж, Кобане хот руу 200 Курд дайчныг илгээсэн байна. “Бид Иракийн армитай тохиролцоонд хүрч чадсан тул хүнд зэвсгийг гарамгай эзэмшсэн Курд дайчдыг илгээлээ” хэмээн Латвийн нийслэл Ригад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Эрдоган мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид Кобанед туслахаар агаараар довтлохын зэрэгцээ хүнд зэвсэг, эмнэлгийн хэрэгслүүдийг илгээсээр байгаа юм. Турк энэ сайн үйлсэд нэгдсэн нь АНУ-ыг дэмжсэндээ бус стратегийн чухал түншээ хамгаалах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

























































