Өнөөдөр Бельгийн нийслэл Брюссель хотод ЕХ-ны 28 орны дээд хэмжээний уулзалт болж байна. Тус уулзалтын үеэр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 40 хувь бууруулах зорилт тавьжээ. Энэ зорилгыг ажил хэрэг болгохын тулд ирэх 16 жилд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 17 хувиар нэмэгдүүлэх юм. Үүнд сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй Испани, Португаль улсын хувь нэмэр их гэнэ.
ЕХ сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй эрчим хүчний талаархи бодлого баримталж байгаа. Тэд салхины эрчим хүчний салбар нь 2050 он гэхэд Европын холбооны эрчим хүчний голлох эх үүсвэр болох зорилт мөн тавьж байна.