Эзнийхээ таалал төгссөн харамсан толгойн өдөө халзартал зулгаасан Кинг О нэртэй тотинд шинэ гэр хайж байна. Түүний халзан толгойг хараад өмнөх амьдрал нь ямар их стресстэй байсныг мэдэж болно хэмээн амьтан судлаачид мэдээлж байгаа юм. “Сайн нөхөрлөл” амьтдын нийгэмлэгийн Шувууны хэлтсийн дарга Жакуэлайн Жонсон мэдэгдэхдээ “Тэр өмнөх эзэндээ маш сайн байсан. Түүний өмнөх амьдрал аз жаргалаар дүүрэн байсан. Эмэгтэй эзэн нь таалал төгссөнөөс хойш тоть маш их гашуудсан тул хоёр хөлөөрөө толгойн өдөө халзартал зулгаасан юм” гэжээ. Хэдэн жилийн өмнө эмгэнэлт явдал тохиолдсоны дараа тотийг шинэ эзэн өргөж авсан ч дасаж өгөхгүй байсан тул амьтдын нийгэмлэгт хүргэсэн аж. Амьтдын нийгэмлэг тотийг аз жаргалтай байлгахын тулд өмнөд Юта мужийн 100 гаруй шувуу, 1600 гаруй бусад төрлийн амьтан амьдардаг улаан толгодод аваачжээ. 2010 оноос хойш амьтдын нийгэмлэгт амьдарч буй 15 настай тоть хөгжөөнтэй байгаа хэдий ч түүнд шинэ гэр хайх шаардлагатай тулгарсан байна. Учир нь түүний толгойн өдөө зулгаах нь зуршил болж үлджээ.
Дуулж, бүжиглэх дуртай, хүүхдэд хайртай энэ шувуу үсгүй болсноор даарах, наранд түлэгдэх магадлал өндөр болж байгаа аж. Тиймээс тотьний сэтгэлийг сэргээж энэ зуршлыг арилгах шинэ гэр бүлийг хайж байгаа гэлээ.
Амьтдын нийгэмлэгээс хүмүүс тоть үрчилж авдаг ч гэсэн Кинг О шиг царай муутай харагддаг тотьний хувьд үрчлэгдэх боломж тун бага аж.
Жонсоны ярьснаар тоть 40-60 жил амьдрахдаа 7-11 эзний гар дамждаг байна. Тиймээс эзэндээ үнэнч энэ тотинд өмнөх шиг эзэн олдоно хэмээн найдаж байгаа бөгөөд туслахыг хичээж байгаа юм.
Д.Идэр

Кинг О эзнийгээ таалал төгсөхөөс өмнө ийм өдтэй байв.

Кинг О эзнийгээ таалал төгсөхөөс өмнө ийм өдтэй байв.

























































