Твиттер хуудаснаа Коран судар дээр улаан өнгийн өндөр өсгийтөөр гишгэж байгаа зураг нийтэлсэн турк эмэгтэйг баривчилжээ. Станбул хотын оршин суугч энэ эмэгтэйг Бурхан шүтээнийг муучилж, шашныг үзэн ядсан хэргээр шалгаж байна. Ойрхи Дорнодын орнуудад исламын шашинд тэрсэлсэн хүнийг хатуу шийтгэдэг.
Өөрийгөө шашингүй үзэлтэн гэж зарласан дээрх эмэгтэйд ямар шийтгэл оноох нь тодорхой бус байна. Туркийн “Hurriyet” сонинд нийтэлснээр эрх баригчид Твиттерийн 3000 орчим хэрэглэгчийн постыг хянаж шалгахаар болсон гэнэ.