Швейцарийн тэргүүлэх супермаркетын сүлжээ компани Адольф Гитлер, Бенито Муссолини нарын хөрөг зураг бүхий кофены крем худалдаалж буйдаа хэрэглэгчдээс уучлал хүссэн байна. Өөрсдийгөө бүдүүлэг алдаа хийлээ хэмээн буруутгаж буй “Мигрос” сүлжээ нь электрон бараа, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг Швейцарийн тэргүүлэх сүлжээ компани юм. Тэдний кофены кремний савнуудын чимэглэлийг Каро-Версанд нэртэй компани хйидэг бөгөөд буруу ойлголцсоны улмаас Герман болон Италийн фашистуудын зургийг саван дээр хэвлэжээ.
“Мигрос”-ын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд “Энэ бол дотоод үйл ажиллагааны алдаа байсан. Бид үйл ажиллагаандаа хяналтаа сайжруулах болно” хэмээн амлаж, хэрэглэгчдээс хүлцэл өчжээ. Мөн Мигросын охин коипани “Элса-Мифрома” алдаатай бүтээгдэхүүнүүдийг ресторан, кафед түгээх ёсгүй байсан хэмээн дурдсан байна.
Д.Идэр

























































