Украины Дээд Рад буюу парламентын сонгууль өнөөдөр өглөө эхэллээ. Тус сонгуульд бослого, үймээний бүс нутаг Донецк, Луганск мужийн гурван сая орчим хүн оролцох боломжгүй аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн гуравдугаар сард Киевээс салж, Кремльд нэгдсэн Крымын хойгийн 1.8 сая оршин суугч Украины сонгогчдын жагсаалтаас хасагдсан байна. Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчид ирэх арваннэгдүгээр сард өөрсдийн санал хураалтыг явуулахаар төлөвлөжээ. Украины парламентын 450 суудлын тал хувь нь холимог системийн дагуу намын жагсаалтаар эзнээ олох юм. Харин парламентын үлдсэн 198 гишүүнийг сонгогчдын саналаар сонгох ажээ.
























































