
Дилма илүү сайн ерөнхийлөгч болохоо амлаад 2010 оноос хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах хөтөлбөрийг үргэлжүүлнэ гэв. Бразилд 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор авилгалын эсрэг тэмцэл өрнөсөн юм. Тиймээс ч Дилма Роуссефф ерөнхийлөгч том сорилтуудтай тулгарах нь гарцаагүй. Бразилын эдийн засагт Засгийн газрын оролцоо хэт өндөр байгаа нь олон улсын зах зээлд саад нөлөөлж буй нэг хүчин зүйл гэж ажиглагчид үздэг. Энэ улсын ард түмэн гэмт хэргийн гаралтыг бууруулж, нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарахыг удирдагчдаас шаарддаг байна.

























































