Өмнөд Африкийн хөлбөмбөгийн багийн ахлагч, хаалгач Сензо Мейваг Йоханнесбург дахь найз бүсгүйнх гэрт нь буудаж хороосон гэж цагдаа нар мэдээлэв. Байшингаас эд зүйл хулгайлсан гурван залуу түүнийг буудаад зугтсан гэж таамаглаж байна. Цагдаа нар сэжигтэнтэй холбоотой мэдээлэл ирүүлсэн хүнд 14 мянган долларын шагнал өгнө гэж амлажээ. 27 настай тамирчин Африкийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа улсаа төлөөлж оролцсон “Орландагийн дээрэмчид” багт тоглодог байжээ. Сензо Өмнөд Африкийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд клубээ төлөөлөн оролцож, хагас шигшээд шалгарч үлдсэн юм.

























































