“Исламын улс” бүлэглэлийн дайчид зорчигч тээврийн онгоцыг буудаж болзошгүй гэж Германы тагнуулууд сэрэмжлүүлсэнийг “Sonntag” сонинд анхааруулжээ. Дайчид Ирак, Сирийн армийн орчин үеийн зэр зэвсгүүдийг олзлон авсан байна. 1970-аад оны загвартай, орчин үеийн зөөврийн систем нь хөнгөхөн тул мөрөн дээрээ үүрээд явах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл MANPADS системийг хэрэглэхэд хялбар тул өөрсдийг нь сөнөөж буй олон улсын цэргийн эвслээс өшөө авч болзошгүй юм. Австри, Катарын онгоцууд хэт даврагчдын хяналтанд орсон Иракийн хойд хэсгийн агаарын замаар зорчдог тул болгоомжтой байхыг анхааруулсан байна.






























































Сэтгэгдэл (1)