Афганистаны Кабул хотын шүүх 10 настай охиныг зэрлэгээр хүчиндсэн ламд 20 жил хорих ял оноож, 30 мянган долларын торгууль ноогдуулжээ. Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. 2001 онд Талибаны дэглэм нуран унасны дараа эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хуулиудыг шинэчилж эхэлсэн ч харгис хэргүүд гарсаар байна.
Хэргийг дахин сануулбал, өнгөрсөн тавдугаар сард Афганистаны хойд хэсгийн Кундуз тосгоны охиныг шашны номлол заах нэрийдлээр хорьж, хүчирхийлжээ. Хэргийг үйлдсэн лам Мухаммед хохирогчоор сүмээ цэвэрлүүлнэ гэж нууц өрөөндөө оруулж, гар, амыг нь боогоод жигшүүрт хэргээ үйлдсэн байна.


























































Сэтгэгдэл (1)