Язир хоёр долоо хоногийн өмнөөс Сирийн зүүн хэсэгт орших Дейр Эззор хот дахь “Исламын улс” бүлэглэлийн цэргийн баазад амьдрах болжээ. Жинхэнэ нэрээ нууцлахыг хүссэн энэ хүү дөнгөж 15 настай хэрнээ АК-47, гар буу, тэсрэх төхөөрөмжийг чадварлаг ашигладаг. Тэрээр Аль-Кайдатай холбоотой Аль-Нусра бүлэглэлийн гишүүн аавыгаа даган жихад дайчин болжээ. Язирийн ярьж буйгаар хэт даврагчид 100 орчим хүүхдүүдийг нэг сарын турш гэр бүлээс нь тусгаарлаж сургасан ажээ.Эдгээр хүүхдүүд өдөр бүр лалын шашны сургаал сонсож, байнга зодуулдаг байна. “Би эцэж цуцан амьсгаа давчидсан ч гэсэн зогсолтгүй гүйдэг байсан. Сургуулилт ийм хатуу явагддаг. Хүний толгойг цавчиж байхыг нүдээрээ хараад хоёр өдөр юу ч идэх хүсэл төрөөгүй. Бидэнд шууд л буу өгч, тэсрэх бөмбөг зүүлгэсэн” хэмээн Язир хүү ярив.





















































Сэтгэгдэл (2)