Хонгконгийн ардчиллын төлөөх жагсаалыг тэргүүлэгч оюутны холбооны лидерүүд маргааш /ХI.15/ Хятадын нийслэл Бээжин хотыг зорихоор төлөвлөжээ. Хонгконгийн оюутны холбооны лидерүүд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцянтай уулзахыг зорьж буй аж.Жагсагчид Хонконгийн улс төр, эдийн засгийн томоохон дүүргүүдийг зургаан долоо хоногийн турш бүсэлсэний эцэст 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулах саналаа Хятадын эрх баригчид хүргэхээр болжээ. Хонконгийн оюутны холбооны дарга Алекс Човын ярьж буйгаар Бээжинд очиж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх гэнэ. Хятадын эрх баригчид Хонконгийг “нэг улс, хоёр систем” гэсэн зарчмаар захирлаа гээд сонгох эрхэд нь нөлөөлж болохгүй гэж Алекс хэлэв.





















































Сэтгэгдэл (1)