Британийн Horticultural Society (RHS) байгууллага ‘TomTato’ хэмээх ургамлыг танилцуулж байна. Генийн өөрчлөлтөд оруулаагүй, 100 хувь байгалийн гаралтай энэхүү интоорын модны дээд хэсэгт 500 гаруй амтат улаан лооль, доод хэсэгт нь төмс ургажээ. Төмс, улаан лооль хоёрыг нэг үндсэнд ургуулна гэдэг амаргүй боловч олон удаагийн туршилтын үр дүнд амжилттай хэрэгжүүлж чадсан байна. Газрын үндсэнд хоёр ургамлын эдийг суулгахад ингэж ургасан гэнэ. Гэхдээ ердийнхөөс жижиг хэмжээтэй учир зах зээлд нэвтрүүлэхийн тулд лабораторит нарийн туршилт хийх хэрэгтэй болжээ.


























































