Эбола вирусын тахлыг Бурханы хүмүүст хийсэн хараал гэж Либерийн төлөгч Жоко Мозес Куёон үзэж байна. Тэрээр тамхи, ургамлын үндсээр Эбола вирусаас сая сая хүнийг аварч чадна гэв. “Энэ тахал хүмүүсийн оюун санаатай холбоотой. Бурханы өмнө хийсэн нүгэлдээ гэмшихийг өвөг дээдэс бидэнд сануулж байна. Африкчууд архи ууж, сүмд очихгүй байгаад Бурхан хилэгнэж байна” гэж Жоко ярьжээ. Хүмүүс Эболагаас хамгаалахын тулд хлороор гараа ариутгаж байхад эхнэр, есөн хүүхдийн хамт амьдардаг Жоко савангаас өөр юу ч хэрэглэдэггүй. Мөн өдөрт хоёр аяга тамхины үндсийг буцалгаж уудаг бөгөөд энэ аргыг Барууныхан тоохгүй байгаа гэж буруутгажээ.
Африкийн ургамлууд 100 гаруй өвчнийг анагаах шидтэй гэнэ. Хугарсан ясан дээр касава хэмээх ургамлыг тавихад хоёр хоногийн дараа эдгэдэг байна.
Африкийн ургамлууд 100 гаруй өвчнийг анагаах шидтэй гэнэ. Хугарсан ясан дээр касава хэмээх ургамлыг тавихад хоёр хоногийн дараа эдгэдэг байна.

























































