
Дэлхийн удирдагчид Их 20-ийн уулзалтад оролцохоор Австралийн Брисбэн хотод хүрэлцэн ирээд байна. Хоёр өдрийн турш болох дээд хэмжээний уулзалтад Америк, Орос, Хятадын удирдагчид оролцож, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэх юм. Мөн ажлын байрыг бий болгох, татварын залиланг олж илрүүлэх тухай яригдана гэж Австралийн ерөнхий сайд Тонни Эббот мэдэгдэв. Удирдагчид дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах 1000 шинэ арга хэмжээг нухацтай авч үзэх гэнэ.
Уулзалт болох үеэр замын хөдөлгөөний хязгаарлалтууд хийгдэх тул төрийн албан хаагчид амарна. Үүнээс гадна 6000 цагдааг хамгаалалтанд гаргах ажээ.
Уулзалт болох үеэр замын хөдөлгөөний хязгаарлалтууд хийгдэх тул төрийн албан хаагчид амарна. Үүнээс гадна 6000 цагдааг хамгаалалтанд гаргах ажээ.




















































