Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гадаад харилцаагаа өргөжүүлэхээр итгэмжилсэн төлөөлөгчөө ОХУ руу илгээхээр боллоо. Агентлагийн мэдээлж буйгаар “Хөдөлмөрийн намын орлогч дарга Сое Пен ОХУ-д очихоор болсон. Ямар шалтгаанаар Орост очиж буй болон хэнтэй уулзах нь одоогоор тодорхойгүй байна” гэв. Сое Пен өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Инчеон хотноо зохион байгууллагдсан Азийн зуны спортын наадмын хаалтын ёслолд оролцож, анх удаагаа олны өмнө гарсан билээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ болон Ерөнхий сайд Чон Хон Вонтой биечлэн уулзсан юм.
Хойд Солонгос мөн цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг эхлүүлэх сонирхолтой байна.





















































Сэтгэгдэл (1)