Украины хямрал намжиж, энх тайван тогтсон тохиолдолд Вашингтон Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байна. Энэ тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх элч Саманта Пауэр мэдэгджээ. “Бид хоригийг цуцлахад бэлэн байна. Гэхдээ зөвхөн Украин дахь байлдаан зогсож, хил хязгаар хаагдаж, гадаадын цэргийн хүчин, зэвсэг техникийг гаргаж, барьцааны хүмүүсийг сулласан тохиолдолд хоригийг цуцлах болно” хэмээн Пауэр хэлсэн байна. ОХУ-ын удирдагчид Минск хотноо байгуулсан гал зогсоох гэрээг мөрдөх ёстой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа ажээ.





















































Сэтгэгдэл (1)