Нигерийн Боко Харам бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард дунд сургуулийн 300 орчим сурагч охидыг хулгайлан авч явсан Чибок сууринг бүрэн хяналтандаа оруулсан гэж албаныхан мэдээлэв. Хэт даврагчид ачааны машин, мотоцикл унаж хотод нэвтрэн, төр захиргааны байр луу гал нээсэн гэж Чибок суурингийн дарга Бана Лаван ярьсан байна. “Юу болоод байгааг тайлбарлах хэн ч алга. Хүмүүс бүгд амиа хамгаалан зугтсан” гэж тэрээр хэлэв.Энэ хооронд Нигерьт хүн амаараа хоёрдугаарт ордог Кано хотод бөмбөг дэлбэрч, ард иргэдийн аминд хүрсэн ажээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас барилга байшингууд чичирхийлж байсан бөгөөд энэ халдлагад буруутай этгээдүүдийг тогтоогоогүй байна. Гэхдээ Кано хот руу алан хядагчдаа илгээж буй Боко Харамынхныг хамгийн түрүүнд сэжиглэв.




















































