
Австралийн Брибен хотноо өчигдөр “Их - 20” дээд хэмжээний уулзалт эхэлсэн. Тус уулзалтаар дэлхий дахинд тулгамдаад буй эдийн засгийн асуудлыг түлхүү хэлэлцэж байгаа ажээ. Тэр дундаа Европоос эхлэлтэй эдийн засгийн энэхүү уналт Ази, болон бусад тивийн улс орнуудад сөргөөр нөлөөлж байгаа талаар, мөн үүнээс хэрхэн гаргах арга замыг хэлэлцэхээр аж үйлдвэржсэн орнуудын удирдлагууд уулзаж буй нь энэ юм. Дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар оролцож байна. “Их-20” мөн Украин болон Ойрхи Дорнодын геополитикийн эрсдэл, амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн тархалт зэрэг хэд хэдэн түгшээсэн асуудалыг ярилцах ажээ.