Исламын улс бүлэглэлийн хэт даврагчид АНУ-ын тусламжийн ажилтан Абдул-Рахман Кассиг цаазалсан байна. Тус бүлэглэл өнгөрсөн амралтын өдрүүдэд уг видео бичлэгийг олон нийтэд цацсаны дараа ерөнхийлөгч Барак Обама энэхүү хэрцгий үйлдлийг буруушаажээ. Энэ хэрэг Австралид болж буй Их 20-ийн уулзалтыг эсэргүүцсэн хэлбэр гэж Обама үзэж байна.
Абдул-Рахман Кассигийн эцэг эх Сирийн ард түмний тусын тулд ажиллаж байгаад ийнхүү амиа алдлаа хэмээн гашуудан ярьжээ. 26 настай Касси 2007 онд Иракт цэргийн алба хааж байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө Сирийн дүрвэгсдэд туслах ажил хийж байсан аж. Хэт даврагчид ийнхүү барууны иргэншилтэй таван хүний амийг хороогоод байна.