Японы өндөр настнууд нас барахынхаа өмнө оршуулгын ёслолоо өөрсдөө урьдчилан төлөвлөх болжээ. Авс, булшны чулууны зураг, чандраа далайд хийсгэх сав зэргийг настнууд өөрсдөө сонгож, орон нутгийн компаниудад захиалга өгдөг ажээ.
Дараагийн хагас зуун жилийн дотор Японы хүн ам 30 саяар багасна гэсэн тооцооллыг статистикчид гаргасны дараа оршуулгын зах зээл идэвхжиж эхэллээ. 2000-2013 оны хооронд оршуулгын бизнес эрхлэгчдийн тоо 25 хувиар нэмэгдэж, 2000-д хүрчээ. Энэ салбар улсын төсөвт жилдээ 263 тэрбум иен буюу 2,3 тэрбум долларын хөрөнгө оруулдаг.




Японы Аеон хэмээх худалдаа үйлчилгээний хамгийн том сүлжээ гэхэд оршуулгын бизнест хөл тавьж, булшны чулуун дээрх үгийг хэрхэн бичих, ямар хэмжээтэй авс сонгох зэргийг настнуудад санал болгох болжээ. Мөн оршуулгыг Синто, Буддист болон бусад шашны зан үйлээс сонголт хийн зохион байгуулах боломжтой.
























































