Нидерландын Утрехт хотоос холгүй орших фермд шувууны томуугийн вирус илэрлээ. Вирусийг тараахгүй байх үүднээс фермийн 150 тахиаг бүрэн устгалд оруулж, хөл хорио тогтоожээ.Томуугийн вирус амьтнаас хүнд халддаг тул орон нутгийн 300 мянган иргэнд үйлчилдэг тус фермийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн Амстердамын засаг захиргаа өндөг, тахиан махан бүтээгдэхүүнийг худалдаалахыг 72 цагийн турш хориглох шийдвэр гаргажээ. Харин халдварын бүсээс 10 км-ийн зайтай газраас бүтээгдэхүүн тээвэрлэхийг 30 хоног хориглосон байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Нидерландын Гелдерланд мужид шувууны ханиад дэгдсэний улмаас 2 сая хүнийг хорио цээрийн дэглэмд оруулж, 10 мянган тахиаг устгалд оруулсан байна. Түүнчлэн энэ сарын эхээр Германд халдвар тараах өндөр эрсдэлтэй H5N8 томуу илэрч, 30 мянган цацагт хяруулыг нядалсан ажээ.




















































