Финландын алдарт “Nokia” компани Энэтхэгийн Ченнай хот дахь үйлдвэрээ хаажээ. Microsoft компани үйлдвэрээс гар утас худалдан авах гэрээгээ цуцалсанаар Энэтхэг дахь бизнес нь зогссон байна. Өнгөрсөн онд “Nokia” Энэтхэгт тоног төхөөрөмжөө үйлдэрлэж, Microsoft компанид 7,2 тэрбум доллараар зарах гэрээг үзэглэсэн юм.Гар утас үйлдвэрлэгч тус компани 2006 оны нэгдүгээр сараас эхлэн Ченнайд үйл ажиллагаа явуулж, Ойрхи Дорнод, Африк, Ази, Австрали, Шинэ Зеландад бүтээгдэхүүн нийлүүлж байжээ. “Nokia” үйлдвэрийнхээ ажилчдыг цөөлж, хүчин чадлаа бууруулсан гэнэ. Компанийн Ченнай дахь салбарт гэхэд 6000 хүн тогтмол ажилладаг байжээ.




















































