
Украины ерөнхийлөгч Пётр Порошенко зүүн бүс нутгийг салан тусгаарлагчид хяналтандаа авч, сөргөлдөөн газар авч байгаа тул төрийн үйлчилгээг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Ингэснээр тухайн бүс нутаг дахь төрийн албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх юм. Энэ нь нөгөө талаараа босогчдод эзлэгдсэн газруудад эдийн засгийн шахалт үзүүлж байгаа арга гэнэ. Тиймээс Украины Засгийн газар энэ сард босогчдод эзлэгдсэн газруудын төсвийн татаасыг зогсоох шийдвэр гаргасан юм. Украины сөргөлдөгч талууд өнгөрсөн есдүгээр сард гал зогсоох гэрээ байгуулсан ч тулаан өнөөг хүртэл үргэлжилсээр байна.





















































Сэтгэгдэл (1)