“Исламын улс” бүлэглэлийн удирдагчид Ирак, Сирид өөрсдийн эзэлж авсан бүс нутгуудад хүнс, эрүүл мэндийн тусламж илгээхийг хоригложээ. Ингэснээр тус бүлэглэлийн эзэмшиж буй Дейр эль-Зоур, Ракка мужуудад 600 мянган хүнд тусламж хүрч очих боломжгүй болсон байна. Террористууд ард иргэдэд туслахаар очсон эмч, сувилагч нарыг Хассаке муж руу хөөжээ.
Тэдний хяналтаа тогтоосон газруудад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг гэмт хэрэг тасралтгүй гарсаар байгаа юм. Сирид ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчид 300 гаруй гэрчийн ярилцлага, гэрэл зураг, видео бичлэгт үндэслэн хэт даврагчдын жигшүүрт хэргүүдийг нотолсоор байна.