Дэлхийн миссийн шалгаруулалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Гондурас улсын үндэсний мисс Мариа Хосе Алварадо Муноз дүү охиныхоо хамт ор сураггүй алга болжээ. Төв Америкийн Гондурас улсын мисс өнгөрсөн долоо хоногт машинд сууж явсаныг хамгийн сүүлд харсан хэмээн гэрчүүд мэдээлэв. 19 настай Алварадо нь Гондурасын Санта Барбара их сургуулийн оюутан бөгөөд чөлөөт цагаараа гар бөмбөг тоглох дуртай нэгэн ажээ.Дэлхийн 120 орны мисс оролцох тэмцээний эхний шалгаруулалт Лондон хотноо энэ долоо хоногт эхлэж, арванхоёрдугаар сарын 14-нд дүнгээ гаргах юм.





















































Сэтгэгдэл (2)