Унгарын ард иргэд ерөнхий сайд Виктор Орбаныг Оростой ойр дотно харилцаа тогтоож, удирдлага доорх албан тушаалтнууд нь авилгалд идэгдсэн хэмээн буруутгаж байна. Унгарын 20 хотод нэгэн зэрэг ийм жагсаал болж байгаа ажээ. Өнгөрсөн сард Унгарт интернэтийн татварыг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Унгарчууд ерөнхий сайд Орбаныг Европын холбоо гэхээсээ илүүтэй Оросын бодлогыг баримталж байгаа тул хариуцлага тооцон, огцруулах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн Орбан улсынхаа баруун жигүүрийн Фидесз намыг удирдаж, эрх мэдлээ улам бэхжүүлж байгаа гэнэ.
Эсэргүүцлийн жагсаал тайван замаар эхэлсэн ч саадыг нураахыг завдсан жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Унгарт сүүлийн 30 хоногийн дотор дөрөв дэх удаагаа эсэргүүцлийн жагсаал болоод байгаа нь энэ юм. Орос, Виктор Януковичийн бодлогыг эсэргүүцсэн тэмцэл Украинд даамжирч, иргэний дайны хэмжээнд хүрсэн билээ. Тиймээс ажиглагчид Унгарыг хоёр дахь Украин болох вий хэмээн эмээж байна.






















































Сэтгэгдэл (1)