Дэлхий дээр 36 сая хүн боолчлогдож байгаа гэсэн судалгааг Австралид төвтэй “Walk Free Foundation” нэртэй хүний эрхийн байгууллагын тайланд дурджээ. Орчин үед Мауритан, Узбекстан, Гаити, Катар зэрэг орнууд хүмүүсийг хамгийн их боолчилдог гэнэ. Өнгөрсөн онд хүний эрхийн байгууллагынхан 29,8 сая хүн хүчээр хөдөлмөр эрхэлж, өрнийхөө төлөөсөнд урхинд орж, бэлгийн боолчлолын золиос болж байгаа гэсэн судалгааг гаргасан юм. Гэвч илчлээдээгүй газруудаас ирсэн мэдээллийг үндэслэн тооцоход энэ тоо улам нэмэгдсэн байна.
“Хүүхдүүдийн боловсрол олж авах боломжийг хүчээр үгүйсгэж, хөдөлмөр эрхлүүлэх, эрт гэрлүүлэх, өрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар ажлаас гаргахгүй байх, охид, эмэгтэйчүүдийг цалин хөлсгүйгээр ажиллуулах зэргээр орчин үеийн боолчлол газар авч байна” хэмээн тайланд дурджээ.