“Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид Сирийн тулааны талбараас гаднах нутаг дэвсгэрт 1,432 энгийн иргэний амийг хөнөөсөн гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлэв. Дайчид хохирогчдын толгойг цавчих, чулуу шидлэх, хоолойг нь хэрчих, буудах зэрэг харгис аргыг түгээмэл хэрэглэж байна. Тухайлбал, Сирийн зүүн хойд, Иракийн баруун хойд зүгийн хөдөө тосгоны иргэд аймшигт аллагын золиос болох нь ихэсчээ.
Орон нутгийн иргэдээс гадна гадаадын сурвалжлагчид, тусламжийн ажилтнуудыг золиослосоор байна. Мөн зөнч Мохаммедийг доромжилсон хэргээр Алеппо хотын оршин суугч хүүхдүүдийг хороожээ. Суннит урсгалын дайчид шийт үндэстнүүдийг хоморголон хөнөөж байгаа нь аймаглан устгах гэмт хэрэг мөн гэж НҮБ шүүмжлэв.