Хүзүүгээ шүдээрээ тас зууж, хазсан могойг амиа хорлосон гэж шинжээчид дүгнэжээ. Британийн иргэн Мэтт Хаган 1,5 метр урттай, модны бор могой гэрийнх нь үүдэнд үхсэн байхыг олж хараад орон нутгийн байгууллагад хандсан гэнэ. Олон жил могой агнасан Мэтт ийм хүзүүгээ тас зууссан могойг урьд өмнө нь харж байгаагүй учир мэл гайхсан байна.
“Могойнд ямар нэгэн учир битүүлэг зүйл тохиолдсоныг шууд хараад л мэдсэн. Тэгээд зургийг нь авч баталгаажуулсан” хэмээн Мэтт Daily Mail Australia сонинд ярьжээ. Могой сэтгэлийн хямралд орохоороо биеэ хазахыг завддаг гэж нутгийн иргэд ярьдаг байна.