Эхнэрийнхээ мулгуу үйлдлийг тэвчиж чаддаггүй нөхрүүд цөөнгүй байдаг бололтой. Английн Шропшир мужийн иргэн зурагтын удирдлага булаасан эхнэртээ гомдож, 999 дуудсан байна. Иймэрхүү хачин жигтэй дуудлагууд байнга ирдэг ажээ. Өмнө нь түрийвчээ олохгүй байна гэсэн гомдол ч ирж байсан гэнэ. “Бид таксины мөнгөгүй хүмүүсээс дуудлага авч, гэрт нь хүргэж өгдөг. Ийм зүйл байнга тохиолддог” хэмээн төлөөлөгч ярьжээ. Хэлтэст жил бүр ирдэг 700 мянган асуултын тэн хагас нь хэнд ч хэрэггүй зүйл байдаг ажээ. 999-д хамгийн тэвчээртэй хүмүүс ажилладаг бололтой.






















































