Хонконгийн цагдаа нар “Citic” цамхгийн гадна хөглөрсөн хаалт, хашлагуудыг авч, гудамж талбайг цэвэрлэж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй оюутнууд энэ цэвэрлэгээнд саад бололгүйгээр майхнуудаа хурааж эхэллээ. Энэ хооронд жагсаалын талбайгаа чөлөөлж, нийтийн тээвэр зорчих боломжтой болгож өгөхийг автобус компаниуд шаардаж байна. Хонконг оюутнууд 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулах талаар Хятадын ерөнхий сайд Ли Кэцяньтай уулзахаар болсон ч эрх баригчид тэдний Бээжин рүү аялах эрхийг хүчингүй болгосон юм.


























































