Израйлийн Йерусалим хотын Иудейн сүм рүү Палестины ах дүү хоёр буу, хутга барин дайрч, мөргөлчдийг гэмтээжээ. Энэ үеэр дөрвөн номлогч, нэг цагдаа алагдсан байна. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху уг халдлагыг Палестины удирдагчдын өдүүлсэн цуст аллага хэмээн буруутгаж, хариу барина барина гэдгээ ард иргэдэд амлажээ. Харин Палестины удирдагч Махмуд Аббас энэ халдлагад огт хамааралгүй хэмээн үгүйсгэж байна.Израйльчууд Палестины Хамас бүлэглэлийг террорист халдлагад буруутгаж байгаа ажээ. Тэгвэл нэг хоногийн өмнө амиа алдсан Палестин жолоочийн үхэлд Израйль буруутай гэж талууд бие биенийгээ үзэн ядав. Өнгөрсөн саруудад үүссэн Израйль-Палестины хямрал амиа алдсан таван хүүгийн үхлээс эхлэлтэй юм.
Талуудын зөрчил улам хурцадмал болж байгаа гэж судлаачид үздэг. Израйль-Палестины хямрал газар нутгийн өмчлөлийн маргаанаас эхлэлтэй. Израйльчууд 1967 онд Йерусалимын зүүн хэсэгт орших West Bank хэмээх далайд гарцгүй газар нутгийг эзэлж авсанаар давуу эрхээ тогтоосон юм.





















































